Монгол түмний уламжлалт хоол хийх арга технологи болон үндэсний уламжлалт цагаан идээ, хоолыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хойч үед өвлүүлэн уламжлуулах, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаа нь 2018 оны 08–р сарын 11-15 ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Нүүдэлчин Монгол” наадмыг үеэр зохион байгуулагдах юм.
"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.
Уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн, худалдаа нь дараах төрлийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР:
“Монголын уламжлалт цагаан идээ, хоол, үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж нь дор дурьдсан материалыг бүрдүүлэн 2018 оны 07-р сарын 25–31 өдрүүдэд bolormaa@culture.gov.mn цахим шуудангаар ирүүлэх болон Засгийн газрын II–р байрны 129 тоот өрөөнд өөрийн биеэр авч ирж бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
ЖИЧ: Үзэсгэлэн зохион байгуулах байршил, асар, майхан болон бусад холбогдох мэдээллийг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Н.Болормаа Утас: 51/264945 - с тодруулна уу.