2019-02-14
  • Хэвлэх

СУИС - ийн салбар сургууль болох Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн удирдлага болон багш нар 02 сарын 11 - 15 - ны өдрүүдэд Улаанбаатар хотноо мэргэжлийн туршлага судлаж  байгаатай холбогдуулан өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас тус сургуулийн багш нарыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. 

Уулзалт, арга хэмжээнд Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Театр урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн З.Соёлмаа, Хөгжмийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуу нар оролцож соёлын салбарын бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хийж мөн тус сургуулийг түшиглэн  Монгол орны баруун бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид, холбогдох мэргэжилтнүүдийг урт, дунд, богино хугацааны чадавхижуулах сургалтуудад хамруулах ажлыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.