“МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР”
Кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар
Зорилго: Кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Хамрах хүрээ: Киноны уран бүтээлчид
Хаана: Соёл урлагийн газрын хурлын танхимд
Хэзээ: 2018 оны 5-р сарын 24 - нд 09.00 – 17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Агуулга:
Үдээс өмнө
Үдээс хойш
Зохион байгуулагч: Соёл урлагийн газар
Хамтран зохион байгуулагч: Үндэсний хөгжлийн газар
Гадаад харилцааны яам
Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
Соёлын өвийн үндэсний төв
КИНО ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ
Уулзалт, хэлэлцүүлэг
Зорилго: Кино бүтээлийг нийтэд түгээгч байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлд төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
Хамрах хүрээ: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 6 кино театр, үндэсний болон өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн болон интернет протоколд суурилсан телевиз / IPTV/
Хаана: Соёл урлагийн газрын хурлын танхимд
Хэзээ: 2018 оны 5-р сарын 25 - нд 09.00 – 17.00 цагийн хооронд
Агуулга:
Үдээс өмнө
Үдээс хойш
Зохион байгуулагч: Соёл урлагийн газар
Хамтран зохион байгуулагч: Үндэсний хөгжлийн газар
Гадаад харилцааны яам
Харилцаа холбооны зохицуулах хороо
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Холбогдох хаяг:
Оролцох хүсэлтээ Засгийн газрын II байр, Соёл, урлагийн газар, Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл/PhD/. Утас: 264945, цахим хаяг:tsengel@culture.gov.mn,www.culture.gov.mn-руу илгээнэ үү |
Сэтгэгдэл