Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-27
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

“Номын баяр – 2018” арга хэмжээг уламжлалын дагуу улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө, удирдамжийн дагуу 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг  эрхэмлэн дээдэлдэг, сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, иргэд оролцох болно.

Энэ жилийн уламжлалт баяр нь  Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойн  босгон дээр болж байгаагаараа онцлог төдийгүй нийтийн уншлагыг дэмжих, ном эрдмийг түгээх, нэрт зохиолчдын алдар гавьяаг алдаршуулах, хойч үедээ сурталчлах зорилгоор Монгол улсын ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн  зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн /110 жил/,/, Монгол Улсын Төрийн шагналт,  Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж  /85/,  Монгол Улсын Төрийн шагналт,  Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав /80 жил/ зэрэг тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай  хамтран зохион байгуулна.

2 өдрийн үйл ажиллагааны  хүрээнд ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа,  нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага,  уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн,жил бүр зохион байгуулдаг “Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” аян, шинэ номын нээлт, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай тэмцээн, уралдааныг өргөн хүрээнд улс орон даяар зохион байгуулах болно.

                         

 

Сэтгэгдэл