2019-02-21
  • Хэвлэх

“Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн, уламжлуулах зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар , Монгол Улсын Соёл Урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимтэй хамтран “Шавь” сургалтын эхний шатны хөөмэйн сургалтыг явуулж байна.

Эхний сургалтад  Соёлын сургуулийн “Өв соёлын өргөө”-д 2018 оны 12 сарын 17-ны өдрөөс 2019 оны 1 сарын 30-ны өдрийг хүртэл хөөмэйн багш, МУСТА Э.Сандагжавын удирдлага дор зохион байгуулан нийт 6 сурагч,  1 иргэн хамрагдлаа.

Үүнд:

Овог нэр

Сургууль, анги

Өдөрт зарцуулсан цаг /минут/

Сургалтад хамрагдсан хугацаа

1

 

 Б.Төмөрчөдөр

СУИС, Бадмаараг ахлах сургууль, Их хуурын 11А анги

 

45

2018 оны 12 сарын 17-ны өдрөөс 2019 оны 1 сарын 26.

2

 

 .Билгүүн

СУИС, Бадмаараг ахлах сургууль, Морин хуурын 11А анги

 

45

2018 оны 12 сарын 17-ны өдрөөс 2019 оны 1 сарын 10.

 

3

 

.Лувсанпэрэнлэй

СУИС, Бадмаараг ахлах сургууль, Морин хуурын 11А анги

 

45

2018 оны 12 сарын 14-ний өдрөөс 2019 оны 1 сарын 27.

 

4

 

Б.Мөнх-Оргил

БЗД-ийн 58-р сургууль 10-р анги

 

45

2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 1 сарын 30

 

5

 

Ч.Дамдинрагчаа

Хүүхдийн ордны Морин хуурын анги, СХД-ийн 12-р сугууль

 

45

2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2019 оны 1 сарын 30.

 

6

 

Г.Цагаанцоож

БЗД-ийн 58-р сургууль 10-р анги

 

45

2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 1 сарын 30.

 

7

Д.Мянганбаатар

СХД-ийн 12 дугаар хорооны иргэн

        

           45

2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 сарын 30.

 

 

Э.Сандагжав багш  7 хоногт 3 удаа “Монгол хөөмэйн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтыг явуулан Монголчуудын дунд түгээмэл хэргэлдэг  хархираа хөөмэй, шахаа хөөмэй, исгэрээ буюу шингэн хөөмэйлдэх суурийг тавилаа. Суралцагсад мөн үргэлжид магтаал, Монгол ардын дууг дээрхи гурван төрөл дээр хөөмийлдөн сурахаас  гадна Алтай магтаал дуугаргаж сурсан юм. Э.Сандагжав багш нь Монгол Улсын филармоны Морин хуурын чуулгад 17 жил ажилласан ба Монгол хөөмэй 2010 онд ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан юм.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл